Подвалоос эхэлсэн цахим спорт

Подвалоос эхэлсэн цахим спорт
Энэхүү ном нь цахим спорт болон видео тоглоомын талаарх нийтлэг буруу ойлголтыг засаж, олон нийтийн мэдлэгт хувь нэмэр оруулах зорилготой. Зохиогч өөрөө нэгэн цагт ПС, видео тоглоомыг "амьдралын дайсан", хүүхдийг хөнөөдөг хэрэгсэл гэж үздэг байжээ. Гэвч хүүгийнх нь сонирхлыг ойлгохоор шийдсэн тэр мөчөөс эхлэн цахим спортын талаарх ойлголт нь орвонгоороо эргэж, шинэ ертөнц нээгдсэн байна. Тэрээр The MongolZ багийн 2016 оны амжилтаар дамжуулан цахим спортын үнэ цэнэ, бүтээлч, хариуцлагатай орчныг нээж, энэ салбар мэргэжлийн түвшинд хэрхэн хөгжиж байгааг анзаарчээ. Ийнхүү сүүлийн 10 жилд цахим спортын талаарх мэдлэгээ өдөр бүр тэлж, олон улсын сургалтад хамрагдан, энэ салбарын талаарх ойлголтыг олон нийтэд түгээсээр ирсэн. Үүний үр дүнд Монголын анхны цахим спортын тухай номоо бичиж, бүх насныханд зориулан маш энгийн, ойлгомжтой байдлаар салбарын ерөнхий ойлголт, тоглоомын төрөл, мэргэжлийн тамирчин, менежмент зэрэг олон талт мэдээллийг багтаажээ. Видео тоглоом бол зөвхөн зугаа цэнгэл бус, харин шинэ зуунд мэргэжил, карьер, олон улсын тэмцэл, нийгмийн харилцааны талбар болохыг уг ном харуулахыг зорьжээ. Та бүхэн цахим спортыг ойлгох аяллаа энэ номоор эхэлж болно