Ихмэдэх Филийн шинэ өдрийн тэмдэглэл
Их мэдэгчийн ХААНЫ өдрийн тэмдэглэлээр аялцгаая.
Филийн хувьд Ихмэдэгчийн ертөнцөд нууц үлдээгүй - хүүхэлдэйн кино, комикс, ТВ цувралд мэдэхгүй зүйл гэж үгүй. Аа бас, тэр ганцаараа биш шүү! Пинг Понг Онол багийн найзуудынхаа хамтаар дүрд хувирах, видео тоглоом тоглох үнэн голоосоо дуртай. Найзуудынхаа хамтаар жил бүр зохиогддог тоглоомын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор шийджээ. Гэвч гай газар доороос гэж...
Аймшигт Профессор Грэй цомыг авч, өөрийн хорон муу төлөвлөгөөндөө ашиглахаар санаархаж, цэл залуу (бас өршөөлгүй!) тоглогчдоор багаа бүрдүүлжээ. Фил болон түүний найзууд Профессорын хорон санааг зогсоож чадах болов уу?