Төмөр Жон: Эр хүн болох аялал
Блайн үзэл санаа нь эрчүүдийн дунд хийсэн түүний анхны судалгаа, туршлага төдийгүй өөрийн амьдралын эргэцүүллээс урган гарсан бүтээл юм. Тэрээр алслагдсан, оролцоогүй эцгүүдийн хор уршгийг хөндөн, манай соёлд эр хүн зүй ёсоор нас биед хүрэх нь үгүй болсныг гашуудан өгүүлдэг. Эртний домог, үлгэр туульсаас утга учрыг олж хардаг Робэрт Блайн Төмөр Жон хэмээх ном нь Гриммийн үлгэрийг түшиглэн, “Зэрлэг хүн” дүрээр дамжуулж, залуу эрийг өсөлт бойжилтын найман үе шатаар хөтлөн түүхийг өгүүлэх болно. Ингэснээр уншигчдад мартагдаад удсан, утга учиртай хүчирхэг эр чанарын дүрслэлүүд, ялангуяа залуу эрийн сүнс, дотоод ертөнцийг энэрэн халамжлахыг онцгой анхаарах ёстойг дахин сануулдаг. Энэхүү бүтээл нь домгийн сүр жавхланг бидний өөрсдийн түүхийн өр өвдөм, сургамжтай чадварлагаар хослуулжээ. Төмөр Жон бол олон жилийн турш эрчүүдийг мөн эмэгтэйчүүдийг ч чиглүүлж, урам зориг хайрласаар байх гайхамшигт бүтээл юм.
