Арабелла бүрээ үлээхийг хүсдэг

Арабелла бүрээ үлээхийг хүсдэг
Бүрээ үлээдэг одой морь гэнэ үү?
Тийм одой морь түүхэнд хэзээ ч байгаагүй юм!
Амьтдын баярын жагсаал дээр Хенри нохойг бүрээ үлээж явахыг хараад Арабеллагийн сэтгэл ихэд хөдөлжээ. Тэр ч бас бүрээ үлээж сурахыг хүсэв! Бусад амьтад юу гэхийг тоолгүй бүрээ худалдаж аваад үлээж гарч гэнэ. Гэхдээ нэг л болж өгөхгүй байна даа! Арабелла бүрээгээ үлээж сурах болов уу?
Хөгжимд дуртай хүн бүхэнд зориулсан ном.