Чартаа
Зохиолчийн бичсэнээр уг романд юун түрүүн гурван ном багтаж буй. Зохиол дотор зохиолыг ялгаж салгаж уншихын тулд та зохиолчийн бэлтгэсэн "Зааварчлах хүрд"-ийг дагах хэрэгтэй. "Эхнийх нь 56 дугаар бүлгийн сүүлчийн мөрний доор төгсөж буйг илэрхийлсэн гурван од хүрээд дуусна. Үлдсэн хэсгийг нь уншилгүй орхиход ер харамсах зүйлгүй. Хоёр дахь нь 73 дугаар бүлгээс эхлэн бүлэг бүрийн төгсгөлд хаалтад бичсэн дараагийн бүлгийн дугаарыг даган уншина". Зохиолчийн томьёолсон хоёр хувилбар энэ. Харин гурав дахь хувилбарыг уншигч өөрөө зохиомжлон уншиж болно.
