Хюнам дахь номын дэлгүүрт тавтай морил

Хюнам дахь номын дэлгүүрт тавтай морил
Ёнжү энэ амьдралд хүний хийх ёстой гэгддэг бүх л зүйлийг хийжээ:
Их сургууль төгсөж, дажгүй залуутай гэрлэж, аятайхан ажилд орсон. Гэтэл бүгд нуран унав. Бүсгүй амжилт одтой яваа ч зав чөлөөгүй ажлаасаа болж тамирдаж гүйцэн, улмаар ажлаасаа гарч, мөрөөдлийн амьдралаа хөөхөөр шийддэг. Тэрээр номын дэлгүүр нээж, Сөүлийн даржин нэгэн дүүрэгт, номон дунд, түр амсхийх болжээ. Ганцаардмал бариста залуугаас авахуулаад аз жаргалгүй гэрлэлтээсээ зовж яваа кофены газрын эмэгтэй, Ёнжүгээс нэгэн онцгой зүйлийг олж харсан зохиолч гээд бүгд л өнгөрсөнд хамаатай гүнзгий шархтай. Гайхмаар нь тэдний жинхнээсээ амьдралыг мэдэрч таашаах газар нь Хюнам дахь номын дэлгүүр болдог бөлгөө.
Сэтгэгдэл бичих