Гэрийн үйлчлэгч ажиглана

Гэрийн үйлчлэгч ажиглана
Би бусдын гэр орныг цэвэрлэдэг байлаа... харин одоо өөрөө үйлчлэгчтэй болсон. Сэтгэл татах сайхан гал тогооны өрөө, нам тайван мухар гудам. Хүүхдүүд минь тоглож болох цэлгэр хашаа.
Энэ амьдралын төлөө нөхөр бид хоёр тун шаргуу зүтгэсэн. Шинэхэн хөршийнхөө урилгаар бид оройн хоолонд очиход үйлчлэгч нь үүдээ тайлж өгсөн. Түүний цэмцгэр цагаан хормогч, цэмцийтэл самнасан үсийг харахад толинд өөрийгөө харах шиг л болсон. Түүний байр сууринд байх ямар байдгийг би сайн мэднэ... гэвч түүний мэлэрсэн харц нуруугаар хүйт оргиулна.
Хачин этгээд явдал үүгээр дуусахгүй. Нэгэн сүүдэр дүрс биднийг ажиглаж байх шиг санагдана. Нөхөр минь орой, үдшийн цагаар гэрээсээ гараад явчихдаг болсон. Хөршүүдээсээ болгоомжлоорой гэсэн нэг хүүхний үг сэтгэлд хадна.