Хэрсүү охидын нууц бүлгэм
Hина охин зургаадугаар ангийн сурагчдын төлөөлөгчид өрсөлдөж буй сайн найз Маяадаа туслах хүсэл эрмэлзлээр дүүрэн байв. Гэвч гоц ухаанаа ашиглан робот хөгжүүлж, найзынхаа өрсөлдөгчийг тагнасан нь хоёр найзыг сахилгын өрөөнд аваачих нь тэр. Багш нь тэдэнд түүхэнд нэрээ мөнхөлсөн хэн нэг эмэгтэйд захидал бичихийг даалгажээ. Нина хатан хаан Клеопатрад хамаг зүрх сэтгэлээ уудлан бичээд, захидлаа аав ээждээ үзүүлэхгүйн тулд Маяатай ойд зугаалж явахдаа олсон зэвтэй шуудангийн хайрцагт хийж орхив. Охины гэрт хатан хаан Клеопатрагийн гарын үсэгтэй аварга том хуйлмал захиа ирэх хүртэл энэ бүгд зүгээр л тоглоом төдий байлаа...
Охид үнэхээр 2000 жилийн өмнө амьдарч асан хатан хаанаас захиа хүлээж авсан болов уу? Дуугарахаа больсон Зое найз нь тэдэнтэй дахиж ярих болов уу? Шинжлэх ухааны багш нь жигтэй аашлах болсны учир юу вэ? Цаг хугацааны тако гэж юуг хэлнэ вэ?