Саван бидний гарыг яаж цэвэрлэдэг вэ?

Саван бидний гарыг яаж цэвэрлэдэг вэ?
Энэ бол Эрүүл зуршлын цаадах шинжлэх ухааныг ойлгуулах ном юм. Вирус хэрхэн ажилладаг, эрүүл дадал хэвшил бидний биеийг хэрхэн хамгаалдаг зэрэг олон зүйлийг мэдэж авах, адал явдалтай аялалд гарцгаая, найзууд аа! Хөгжилтэй асуулт хариулт бүхий зугаатай, зурагтай энэ номоос та нар вирусийн тухай, хэрхэн бидний биед халдварладаг болон гараа угаах, дасгал хөдөлгөөн хийх, эрүүл хооллох замаар хэрхэн өөрийгөө хамгаалж болох зэрэг өчнөөн олон аргуудыг суралцах болно.Шинжлэх ухаан, танин мэдэхүйн ерөнхий мэдлэг өгөх эдгээр номууд орчин цагийн ухаалаг жаалуудын хэрэгцээ, сонирхол, суралцах арга барилд нэн тохиромжтойн дээр, тун чиг хэрэгцээтэй сэдвүүдийг багтаасан танин мэдэхүйн 10 цуврал номд:
- Компьютер хэрхэн ажилладаг вэ? (Программчлалын тухай)
- Гал хэрхэн байгалийг хамгаалдаг вэ? (Галын экологи)
- Ус хэрхэн эргэлддэг вэ? (Усны эргэлт экологи)
- Хүүхдүүд яаж мөнгө олж болох вэ? (Залуу энтрепренерүүдэд)
- Бид яаж ийм царайтай болсон бэ? (Генетикийн ШУ)
- Молекулууд яагаад салдаггүй вэ? (Химийн ШУ)
- Бид яаж Олимпын тамирчид болох вэ? (Олимпын наадам, спорт)
- Найзуудтайгаа хэрхэн хуваалцах вэ? (Энгийн, аравтын бутархай, процент)
- Өгөгдлийг хэрхэн график болгох вэ? (График зураг, статистик)
гэсэн цувралууд багтсан байна.