Гаслан: Стивен Кинг

Гаслан: Стивен Кинг
Алдартай зохиолч Пол Шелдон номер нэг шүтэн бишрэгчтэйгээ учирчээ. Осолд орж, ухаангүй болсон түүнийг Энни Уилкс гэх эмэгтэй олж, гэртээ асарна. Гэтэл номынх нь хайртай дүрийг үхүүлчихсэнд хилэгнэсэн Энни зохиолч эрийг алс бөглүү гэртээ хорьж, гагцхүү өөрт нь л үлдэх ном бичүүлнэ. Түүнд хүслээ гүйцэлдүүлэх олон арга бий. Нэг нь тариур. Нөгөөх нь сүх. Аяыг нь дагахгүй бол тэр юу ч хийж мэднэ.