Суварга хайрхан уулд холбогдох түүх, шашин, соёлын судалгаа - II

Суварга хайрхан уулд холбогдох түүх, шашин, соёлын судалгаа - II
Байгаль цаг уурын онцлог нөхцөлдөө тохируулан нүүдлийн мал аж ахуйг голлон эрхэлж ирсэн монголчуудын байгаль дэлхийн тааламжтай байдлыг хүсэх, ээл ивээлд нь багтах, хүсэл эгээрлээ даатгах учир холбогдол бүхийн уламжлалт ёслол, зан үйл нь уул хайрхдын тахилга юм. Уул хайрхдын тахилга нь цар хүрээгээр өрх гэр, ураг төрөл, нутаг орны зэрэг хэд хэдэн хэлбэртэй байхаас хамгийн өргөн нь төрийн тахилга мөн. Төрийн тахилгат Суварга хайрхан уулд холбогдох түүх, шашин, соёлын судалгаа 3 боть бүтээлийн 2 дугаар ботид Архангай аймгийн Цэнхэр, Эрдэнэбулган, Булган сумдын малчид тэргүүтэй иргэдтэй хийсэн Суварга хайрхны тахилгын түүх уламжлал, зан заншлын тухай ярилцлагыг эмхэтгэсэн болно.