Хувилгаан Жавзандамба хутагтууд

Хувилгаан Жавзандамба хутагтууд
Оросын нэрт монголч эрдэмтэн шашны түүх судлаач, антропологич, аялагч, тухайн үеийн Оросын Эзэн хааны Газарзүйн нийгэмлэгийн гишүүн А.М.Позднеев Монгол орноор хоёронтоо аялахдаа Монгол орон хийгээд монголчуудыг судалж, өдрийн тэмдэглэл нямбай хөтөлж, хожим ном болгон эмхэтгэн хэвлүүлсэн нь монгол судлал, монголын буддын судлалд үлэмж нэр хүндтэй бүтээлүүд болсон юм. А.М.Позднеевийн “Монгол орон ба монголчууд” хэмээх 2 боть (1896, 1898) бүтээлийн эхний ботийн наймдугаар бүлэг нь “Хувилгаан Жавзандамба хутагтууд” хэмээх нэртэй болно. Зохиогч бүтээлийнхээ тус бүлэгт анхдугаар Богд Өндөр гэгээнээс эхлэн наймдугаар Богд хүртэлх монголын 8 Богдын намтар түүхийг сонсож дуулсан, судалж сурвалжилсан тэмдэглэл хийгээд өөрийн цуглуулсан баримтад тулгуурлан бичсэн юм.