"Монгол төрийн сайд Шаравын Найдансүрэн" (24)
Засагт хан аймгийн Цогтой засгийн хошуу, одоогийн Завхан аймгийн Нөмрөг сумын уугуул Монгол төрийн сайд Шаравын Найдансүрэнгийн намтар үйл хэрэгт зориулагдсан бүтээл болно. Тэрээр Манжийн үед хошуу тамгын газарт, Хаант Монгол улсын үед Хошууны тамгын газар, Ардын засгийн үед Шүүх яамны сайд, Хантайшир уулын аймгийн яамны даргаар ажиллаж байв.