Сонголт: Аушвицийн Балерина
Амьдралын босгоор дөнгөж алхаж буй арван зургаахан настай авьяаслаг гимнастикч, балетын бүжигчин Эдит Эгэр хувь тавилангийн эрхээр "үхлийн үйлдвэр" гэгдэх Аушвицын хорих лагерийн хар ангал руу шидэгджээ.
Түүнийг цогцос дундаас олж амьд гарсан ч олон арван жилийн турш гэмшилд дарагдан шархаа эдгээлгүй явсан бөгөөд дайн дууссанаас 35 жилийн дараа тэр Аушивцийн хорих лагерд дахин очин хэзээ ч уучилж чадаагүй өөрийгөө уучлах болдог.
Уншигчид Эдитийн давтагдашгүй түүхээр дамжуулан хүн хэрхэн өөрсдийн бодлын хоригдол болж үүнээсээ оргон сэтгэхүйн эрх чөлөөнд хэрхэн хүрэх талаар олж мэдэх болно.
