Хоёр нохойн явдал Шинэчилсэн хэвлэл
Хотын тохилог байранд амьдарч, тусгай хоол идэж, цагаар салхилдаг Жони хэмээх эрх хав эздээ даган хөдөөг зорино. Эзэд нь хоолыг нь мартсанаас эхлэн Жони хөдөөх айлын хоточ нохой Хойлогтой нөхөрлөж эхэлнэ. Үүрэнд нь хамт унтаж, хоолоо хуваалцан, хонь маллах, хоттой хонио боохойноос хамгаалах гэх мэт Хойлогийн хувьд энгийн Жонигийн хувьд гайхмаар адал явдлуудтай учирна. Эхэндээ Жоннид саравчинд унтах, бороонд норж гадаа байх нь огтхон ч таалагдахгүй эздэдээ гомдох ч Хойлог түүнд олон зүйлийг зааж сургана. Тэрээр эрүүл агаарт эрх дураар давхиж биe нь чангарч, дуу нь бүдүүрч эрэлхэг зоригтой болох төдийгүй боохойтой тулалдахад нь Хойлогт тусална. Өөрөөрөө бахархах мэдрэмж төрүүлсэн хөдөөгийн нохой Хойлогтоо талархаж дахин уулзахын eерөөл тавин хотоо зорино.