Сургалтын хөтөлбөр, үнэлгээ

Сургалтын хөтөлбөр, үнэлгээ
Ихэвчлэн хамт авдаг
Санал болгох
Танилцуулга
Уншигч та бухэнд Ж.Ариунболд, Ч.Сэлэнгэ нарын туурвисан
"Сургалтын хөтөлбөр, үнэлгээ" номыг өргөн барьж байна.
Тус ном нь нийт 14 булгээс бурдэх бөгөөд 1-7 дугаар бүлгүүдэд
сургалтын хөтөлбөр, сурах бичгийн асуудлыг хөндөж, 8-14 дугээр
бүлгүүдэд боловсролын үнэлгэний зорилго, тэдгээрийгшинжлэх аргуудын талаар дэлгэрэнгүй өгүүлсэн болно. Эхний бүлгүүдэд сургалтын хөтөлбөрийн хөгжүүлэлт ба үйл ажиллагааны үндэс
баримтлалын судалгаа, хөтөлбөрийн бүтээлч үйл ажиллагаа, үндэсний
хэмжээний сургалтын хөтөлбөр, боловсролын зорилго, цогц чадамж,
хүрэх үр дүнгийн тухай чухал ойлголтуудыг уг бүтээлдээ багтаасан.
Сурах бичиг байхгүй сургалтыг бид төсөөлөх боломжтой юу? хэмээх
асуудлыг хөндөж сурах бичгийн системийн хүрээнд боловсруулах,
эмхэтгэх, хэвлэх, сонгох зэрэг сурах бичгийн системийн оновчтой, үр
ашигтай байх талаарх асуултад та энэхүү номоос хариулт авах болно
гэдэгт найдаж байна. Түүнчлэн мэдээллийн эрин үед сурах бичиг нь
дижитал сурах бичгээс эхлээд олон янзаар гарч ирсэн. Эдгээр сурах
бичгийн төрөл ба бүтэц, системийн өнөөгийн нөхцөл байдал, асуудал
мөн сайжруулах арга зам зэргийг тайлбарласан бусад сурах бичиг ба
түүнтэй холбоотой гол агуулгыг багаасан гарц, шийдлийг та бүхэн
уншиж мэдэх болно.
Төгсгөлийн бүлгүүдэд боловсролын үнэлгээний тодорхойлолт, үүргийг шинэ өнцгөөс авё үзсэн. Танин мэдэхүй болон сэтгэл зүйн үнэлгээ гэж юу болох? 21-р зууны гол чадварууд юу вэ? Үйл явцад
суурилсан үнэлгээ яагаад хэцүү байдаг вэ? зэрэг асуултуудад та
хариулт авах болно. Цаашлаад уг бүтээлд үнэлгээний зорилгын
нийцэл, асуулт боловсруулах төрөл, үнэлгээний үр, дүн ба дүн
шинжилгээний хамаарлыг тооцох зэрэг олон чухал асуудлуудыг
хөндөж тавьсан. Энэ ном нь хичээлийн агуулга болон үнэлгээний
арга хэрэгслийг тайлбарлах төдийгүй, мөн хөтөлбөрийн хөгжүүлэлт,
Үнэлгээний үйл явцыг илүү үр дүнэй, шинэлэг байдлаар хэрхэн
хэрэгжүүлэх талаар шилдэг туршлага, практик зөвлөмжүүдийг
Өгснөөрөө өндөр ач холбогдолтой бүтээл болж чадсан.
Тиймээс энэхүү ном нь суралцаг, багш, боловсролын удирдагч
нарт зориулсан хэрэгцээтэй гарын авлага болно гэдэгт найдаж байна.
Үзүүлэлт
- ISBN-13 : 978-9919-9118-7-4
- Худалдаанд гарсан огноо : 2025-05-20
- Формат : Зөөлөн хавтастай
- Нүүрний тоо : 396 нүүр
- Бүтээлийн хэл : Монгол
- Жин : 680 гр
- Хэмжээс : 245 x 175 x 20 мм
ISBN-13 | 978-9919-9118-7-4 |
---|---|
Худалдаанд гарсан огноо | 2025-05-20 |
Формат | Зөөлөн хавтастай |
Нүүрний тоо | 396 нүүр |
Бүтээлийн хэл | Монгол |
Жин | 680 гр |
Хэмжээс | 245 x 175 x 20 мм |
Хэрэглэгчийн сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх
Нэвтрэх
Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй