Rainbow English: Багц сурах бичиг
8-12 насны хүүхдүүдэд зориулсан анхан шатны сурах бичиг, дасгал ажлын ном, бичгийн дэвтэр гэсэн гурван бүрдэл бүхий багц. Сурах бичиг нь харилцан яриа, унших, сонсох, бичих дасгалуудтай. Тодорхой дүрмүүдийг Англи болон Монгол хэлээр тайлбарласан. Дасгал ажлын ном нь сурах бичигт үзсэн хичээлийг бататгах, шинэ үгсийг тогтоох, уншиж ойлгох олон төрлийн дасгалуудтай. Бичгийн дэвтэр нь зөвхөн бичих дасгалтай. Хичээл тус бүртэй нягт уялдаатай.