H.C.Andersen Fairy Tales Mongolian Dictionary Edition Давхар хэлтэй хэвлэл
Дэлхийн сонгодог үлгэрүүдийн ТОЛЬ БИЧИГ-тэй “ENGLISH-MONGOLIAN DICTIONARY EDITION” хувилбар
ХЭН УНШВАЛ ТОХИРОМЖТОЙ ВЭ? 8-12 настай буюу дунд сургуулийн 3 – 6-р ангийн сурагчид Англи хэлний анхан дунд (A2 = Pre-Intermediate) болон дунд (B1 = Intermediate) түвшинтэй хүмүүс Мөн англи сурч буй аав, ээжүүд өөрсдөө уншиж, уншсанаа хүүхдүүддээ орчуулан ярьж өгөх замаар англи хэлээ сайжруулах боломжтой.
НОМ УНШИЖ АНГЛИ ХЭЛ СУРАХЫН АЧ ХОЛБОГДОЛ Үгийн сан баялаг болно: өргөн цар хүрээтэй үгсийг өгүүлбэрт орсон утга агуулга, хэрэглээгээр нь цээжлэх боломжийг олгоно.
Дүрмийн мэдлэг сайжирна: Унших явцдаа зөв буюу дүрмийн дагуу бичигдсэн өгүүлбэртэй олон давтамжтай таарахын хэрээр өгүүлбэрийн бүтэц, хэл зүйн дүрмийн ойлголт ой тоонд бат бэх сууна. Уншиж ойлгох чадвар дээшилнэ: Англи хэл дээр тогтмол уншиж дадсанаар ойлгоц, тухайн хэл дээр сэтгэх сэтгэлгээг хөгжүүлнэ. Утга агуулгад үндэслэн суралцахуй: Англи үгс болон хэллэгүүдийг өгүүлбэрт орж буй агуулга, хэрэглээгээр ойлгож, тогтоох боломжийг олгоно.
ENGLISH-MONGOLIAN DICTIONARY EDITION” НОМНУУДЫН ОНЦЛОГ Номын хуудас бүр дээр цээжлэх шаардлагатай үгсийн орчуулгыг хавсаргаж өгсөн тул гацаж, сааталгүй унших боломжтой. Англи үгсийг өгүүлбэрт орсон хэрэглээгээр нь цээжлэх боломжийг олгоно. Унших, төсөөлөн бодох, төвлөрч сууж сурахад дэмжлэг үзүүлнэ. Англи хэлний ойлгоц, мэдрэмжээ сайжруулахад тусална.