Тоон блок дасгал ажлын ном 2025
1. Тоон блок дасгал ажлын ном нь
Дасгал ажил
Таавар
Тоглоом
Үлгэрээс бүрдсэн 64 нүүр ном юм.
Энэхүү номд 1-100 хүртэл тоо багтсан бөгөөд сонирхолтой тоглоомын аргаар хүүхдэд тоо математикийн ойлголтыг өгдөг билээ. Нэмэх хасах, том жижиг, их бага тэнцүү зэрэг ойлголтыг үлгэр, тоглоом тааврын аргаар заадаг. Тухайлбал, их бага тэнцүү гэсэн ойлголтыг номын 15-р нүүрэн дэх "Ангархай блок" үлгэрээр тайлбарладаг. Тоон блок дасгал ажлын ном нь энгийн хялбар, тоглоомын аргаар хүүхдэд тооны ухааныг ойлгуулж зааж чаддагаараа онцлогтой.
3-6 насныханд тохиромжтой.
