Ойлгоё, хайрлая

Ойлгоё, хайрлая
Эмпати буюу бусдын оронд өөрийгөө тавьж үзэн тэдний юу мэдэрч байгааг чин сэтгэлээрээ ойлгож мэдрэх чадвар нь эрүүл харилцааны амин чухал чанар юм. Энэхүү ном таны хүүхдийн эмпати чадварыг хөгжүүлэх болно. Хүүхдэд ээлтэй үг хэллэг, дүрс зураглалыг ашиглан хүүхдэд бусад хүмүүст тэдэнтэй адилхан бас тэднээс ялгаатай мэдрэмж төрдгийг ойлгуулахыг зорьсон билээ. Бусдын төлөө санаа тавьж байгаагаа тэднийг сонсож, тэдэнд төрсөн мэдрэмжүүдийг хүндэтгэх замаар хэрхэн илэрхийлэхийг харуулсан.
Чанга унших зориулалт бүхий энэхүү ном нь томчуудад зориулсан харилцан ярилцаж чиглүүлэх асуулт, хүүхдүүдийн ойлголтыг бататгах тоглоом, дасгал ажлын хэсгүүдээс бүрдсэн.