Гараараа бусдыг цохихгүй шүү

Гараараа бусдыг цохихгүй шүү
Балчир хүүхдүүд юм бүхэнд хүрч үзэж, барьж авахыг хүсдэг. Өдөр бүр шинэ зүйл сурч, хорвоотой танилцаж буй хүүхдүүдийн хувьд сэтгэлд нь нийцэхгүй, өөрийгөө илэрхийлж чадахгүй эсвэл бяцхан гараараа хийж чадахгүй зүйлтэй тулгардаг. Энэ үедээ бухимдаж бусдыг цохих үйлдэл гаргадаг. Ихэнх хүүхдүүд энэ үеийг тойрч биш туулж өнгөрдөг бөгөөд бусдыг цохих нь буруу гэдгийг тэдэнд ойлгуулах хэрэгтэй болдог. Цохихоор өвдөнө гэдгийг сануулж, уур бухимдлаа аюулгүй аргаар илэрхийлэхэд нь туслах хэрэгтэй. Энэхүү ном гараараа хийдэг олон эерэг зүйлсийг хүүхдэд таниулах зорилго бүхий агуулгатай ном билээ.