Унадаг дугуй
Унадаг дугуй
Хүүхдэд унадаг дугуйны талаар танилцуулсан, танин мэдэхүйн зурагт ном. Тус номд унадаг дугуйны гарал үүсэл, дугуйн спорт, дугуй унаж хийдэг ажил мэргэжлүүд зэрэг сонирхолтой баримтуудыг энгийн, ойлгомжтой хэллэгээр тайлбарлана. Та номын хуудаснуудыг эргүүлэнгээ, хүүхдээсээ “Унадаг дугуй ямар ямар эд ангиудаас бүтдэг вэ?”, “Дугуйн спортын хамгийн алдартай тамирчин хэн бэ?”, “Өөртөө тохирсон дугуйг хэрхэн сонгох вэ?” зэрэг сонирхолтой асуултуудыг асууж, хөгжилтэй бодлого, асуулт хариултын булан, амьдралд хэрэгтэй зөвлөгөө зэргийг хамтдаа уншин, мэдлэгийг нь хөнгөхөн байдлаар тэлэх боломжтой. Энэ ном таны хүүхдэд машин механизм, инженерийн мэдлэгийн анхан шатны ойлголтыг өгөх болно.
