Миний сэтгэл-рок
Зохиолч Пүрэвхүүгийн Батхуягийн хамгийн шилдэг зохиолын гол дүр рок од болохоор шийдсэн залуу Нэргүй хөдөө буйд өртөөнөөс мөрөөдлөө биелүүлэхээр Улаанбаатарт ирснээр үйл явдал өрнөнө. Түүнийг зураач болох хүсэлтэй асан талийгаач найзынх нь сүнс ийш хөтөлжээ. Найзынх нь сүнс нэгэн үзэсгэлэнтэй зураач бүсгүйтэй түүнийг учруулна. Гэвч найзынх нь сүнс хайртай бүсгүйнх нь бийрэнд шингэж олон гайхамшигтай бүтээл төрүүлжээ.Энэ нь хүнд металл рок хөгжимд гүн автсан Нэргүйд таалагдсангүй. Нэгэнт уран бүтээл хийгээд оршихуйн уналтад орсон залуу зураач бүсгүйн “шидэт” бийр будгийг нууж, “Миний сэтгэл-рок” нэртэй тэмдэглэлд бүх нууцаа бичиж үлдээгээд хорвоог орхижээ. Зураач бүсгүй тайлал бүхий тэмдэглэлийг олж уншиж өөрийн бийрээ олох болов уу?