Доктор Мэрагийн гэмт хэрэг
Санаанд оромгүйгээр аллага үйлдэж, жинхэнэ садомазохист тоглоомыг амьдралд хэрэгжүүлсэн баатруудыг детектив буюу адал явдалт зохиол бичдэг эрхмүүд өөрсдийн гайхалтай уран сэтгэмжийг ашиглан барьдаг агаад алуурчид ч гэсэн адал явдалт зохиолын хорхойтнууд байдаг.Бүхий л зүйлс яг зүүд шиг, орчин үеийн бүх урлагийг нэгэн дор цутгасан мэт өрөөнд төөрчхөөд гарч чадахгүй байгаа мэт байдалд Рампо уншигчдыг аваачдаг. Тэнд бид хар дарсан зүүдэндээ л үзэж болмоор аймшигт аллага, солиот хүмүүсийн зугаа цэнгэл, зохиолчдын уран сэтгэмжид төөрөлдөж гүйцээд өөрийнхөө гар хөлийг зүсч үзмээр санагдаж эхлүүт Рампо уншигчаа өнөөх хонгилоос огцомхон хөөгөөд гаргачихна. Энэ л түүний төгс чанар, япон хэв маяг юм.
“Доктор Мэрагийн гэмт хэрэг” бол жинхэнэ хар дарсан зүүдний тухай өгүүлэмжүүдээр дүүрэн туурь. Болж буй үйл явдал, тухайн нөхцөл байдал, хэрэг гарч буй газар, Марүноүчи дүүрэг, С гудамжны үнсэн саарал ханатай байшингууд болоод адилхан хоёр хавцлын дүрслэл, сарны муу ёр зөгнөсөн туяа зэргийг уншихад үнэхээр толинд харж зогсоод өөртэй минь яг адилхан хүн хоолойгоо хэрчиж байхыг үзэх шиг зэвүүцэм мэдрэмжийг авдаг.