Санхүүч хэрэм-14: Татвар ба хувь нэмэр
Татвар гэж юу вэ?
Татвар гэдэг бол зөвхөн “төлөх мөнгө”-ний тухай биш. Энэ бол бидний сайхан амьдрахын тулд хамтдаа хийж байгаа “хувь нэмэр” юм. Хүмүүсийн төлсөн татварын мөнгөөр сургууль, цэцэрлэг, ахмад настны асрамжинд, гэрлэн дохио зэрэг улс орноо хөгжүүлэх үйлсэд зориулагдана.
Яагаад хүүхэд энэ сэдвийг мэдэх нь чухал вэ?
Хүүхэд татварын мөнгөний үнэ цэнийг мэдсэнээр зөвхөн тоо бодож сурах биш, шударга ёс, иргэний хариуцлагын үнэ цэнийг ойлгож төлөвшинө.
Эцэг эх та бидний хүүхдүүддээ өгч буй энэ ойлголт нь тэдний цаашдын амьдралд зөвхөн санхүүгийн боловсролоор тогтохгүй, нийгмийн хариуцлага, хамтын оролцоог ойлгоход суурь нь болж байгаа юм шүү. Татвар байхгүй байсан бол юу болох вэ?
Жишээ нь: Харанхуй хот- Шөнийн гэрэлтүүлэг тавих мөнгийг хаанаас авах вэ? Харанхуй гудманд ганцаар алхах ямар аюултай билээ?
Сургуульгүй хүүхдүүд- Сургуулиудад ном, хичээлийн хэрэгсэл, багшийн цалин байхгүй., сургуулийн барилга ч байхгүй болно.