Нобель хүртсэн эдийн засагчид

Нобель хүртсэн эдийн засагчид
Нобелийн шагнал хүртэнэ гэдэг асар их нэр хүнд боловч, түүний ард нүсэр хөдөлмөр, судалгааны ажил, бүтээл оршин байдаг. Тиймээс Нобелийн шагналт эдийн засагчдаас онцолж, хүмүүсийн мэдвэл зохих эдийн засаг, санхүүгийн ойлголтуудаас сорчлон, энэ номдоо 9 бүлэгт хуваан тусгалаа. Ингэхдээ эдгээр эрхмүүдийн товч намтар, Нобелийн шагнал хүртсэн судалгаа, түүний ач холбогдлыг тайлбарлахаас гадна, судалгааны үр дүндээ хүрсэн замнал, сонирхолтой факт, баримтуудыг орууллаа. Бичвэрийг нуршихгүйгээр, хэт мэргэжлийн хэллэг ашиглахаас зайлсхийж, энгийн 6 үг хэллэгээр бичихийг эрмэлзсэн болно. Энэ номын бас нэгэн онцлог, ач холбогдол нь бүлэг бүрийн төгсгөлд
тухайн судалгаа, агуулгын хүрээнд Монгол Улсад хамаарах сургамж, зөвлөмжийгоруулсан явдал юм.