Эдийн хүсэл-2
Эдийн хүсэл-2
Эдийн хүсэл гэж ангавал ундаалах, өлсвөл хүнслэх, даарвал хувцаслах, орон гэртэй байх гэх зэрэг ахуйтай холбоотой зайлшгүй хэрэгцээний хүслүүдийг хэлдэг. Хэдийгээр суурь анхдагч хэрэглээ эд нь байвч хүмүүн тав тухд дуртайгаас тансаг хэрэглээ, дээд хэрэглээ гээд эдийн ухаанууд хөгжсөн. Монголчууд эд заяагдаж байж ирдэг, эд эзнээ сонгодог, гэлцдэг. Гэхдээ унд хүнс, эдлэл хэрэглэл, эх дэлхийн хишгийг заяагдсан гээд хорогдуулж биш ивээж, хайрлаж, өсгө, дүүргэж байх нь эдийн хүслийн мэдвэл зохихуй мөн.
Тиймээс эдийн хүсэл гэдэг эдийг хэрэглэх, эдэд шунах тухай биш байх нь. Харин эдтэй холбоотой бүхий ч учгийг санаж, сэрж, бүтээж явах тухай байх нь.
-Чинээтэн
