Энх амгалангийн хүсэл-8
Энх амгалангийн хүсэл-8
Аливаа нэгэн гэр бүл, отог аймаг, улс гүрэн хөрштэйгөө мөнхийн харилцаатай. Энэ харилцаа нь амгалан байваас дайн самуунгүй. Гадна дотны улс байтухай өөр хоорондоо ч энх амгалан ,эрүүл саруул, эд чинээтэй боловсролтой, харилцаатай, ханьтай, үртэй эзэн эрхтэй байх бүх хүслүүд чинь тогтвортой сэтгэл амар оршин тогтнодог. Чи мянга сайхан боловсрол эзэмшээд, оройн дээдийн гэр бүл үр хүүхэдтэй өндөр цалин орлоготой ажил төрөлтэй байсан ч улс чинь дайн дажинтай, дайнтай бол яах бол. Чамаас болон гэр бүлээс хамаардаг хамаарал нийгэмээс болоод унана. Энэ бол улс орон, улс төр, та нарын амьдралд мөнхөд хамаатай сэдэв.
