Англи хэлийг зөв суурьтай сурмаар байна уу?: Гүнзгий шат
Энэхүү сурах бичиг нь англи хэлний гүнзгий шатанд суралцагчдыг бодитоор ахиулж, IELTS 6–8 түвшин рүү чиглэсэн өндөр түвшний цогц бэлтгэлийг нэг дор багтаасан бүтээл юм. Тус номд гүнзгий шатанд заавал эзэмших шаардлагатай 15 гол дүрэм-ийг системтэй тайлбарлаж, хэрэглээнд шууд буухуйц байдлаар дасгалжуулан сургана. Суралцагчийг уйдаахгүйгээр хөгжүүлдэг бүтээлч, хөгжилтэй дасгал ажил, мөн ойлгоход хялбар эмхэтгэл материалуудыг оновчтой байдлаар нэгтгэсэн нь давуу тал. Номын гол онцлог нь IELTS-ийн сонсох, унших, бичих, үсгийн сан хэсэг бүрээр төрөлжүүлэн бэлтгэсэн жишиг тестүүд бөгөөд шалгалтын бодит хэлбэртэй уялдуулан боловсруулжээ. Мөн шалгалтад өргөн хэрэглэгддэг шинэ үгсийн сан-г зорилтот түвшинд тохируулан оруулснаар таны оноо ахих суурь батжинэ. Аудио сонсох материалууд QR кодтой тул хаана ч, хэзээ ч хурдан нээж ашиглах бүрэн боломжтой. Түүнчлэн worldlanguage.mn сайтаар дамжуулан тусгай код оруулж, өгүүлбэрийн орчуулга, үг болон дүрмийн задаргаа харах ухаалаг технологийг хөгжүүлэн нэвтрүүлсэн нь суралцах үйл явцыг хэд дахин үр дүнтэй болгоно. Дүрстэй, өгөөжтэй сонирхолтой мэдээллүүд болон тайлбарт дүрс бичлэгтэй апп, тоглоом, программууд нь суралцагчийг улам идэвхжүүлж, практик хэрэглээ рүү хөтөлнө. Хэрэв та англи хэлээ зөвхөн “уншаад ойлгодог” биш, IELTS-ийн өндөр оноо руу бодитой ахих зорилготой бол энэ ном танд яг тохирно.
