Топик-ийн дээд шатны 6-3 унших-д тэнцмээр байна уу?
ТОПИК II шат буюу 3–6-р түвшин-д тэнцэх нь БНСУ-ын их, дээд сургуулийн үндсэн ангид шууд дэвшин суралцах, хэлний бэлтгэлд суухгүй байх, мөн тэтгэлэгт хамрагдахзэрэг маш том боломжуудыг нээдэг. Гэвч олон суралцагч дүрэм, үг мэддэг мөртлөө шалгалтад бэлтгэх зөв арга барилаа олж чадахгүйгээс болж унах, эсвэл хүссэн оноогоо авч чадалгүй хоцрох нь түгээмэл. Иймээс энэхүү бүтээлүүд нь суралцагчдын “мэдлэг дутуу”-гаас илүүтэй шалгалтын арга зүй, шийдвэрлэх техник дутагдаж буй асуудлыг шийдэхэд чиглэсэн цуврал ном юм. Зохиогч нь өнөөг хүртэл авагдсан ТОПИК-ийн материалуудад нарийн дүн шинжилгээхийж, монгол хүний сэтгэлгээнд нийцүүлэн хамгийн оновчтой байдлаар эмхэтгэн боловсруулжээ. Энэхүү бүтээл нь шалгалтын бодлогын хэлбэр, давтагддаг хэв маягийг ойлгуулж, бодит оноогоо өсгөхөд тусална. Мөн энэ цувралын онцгой давуу тал нь гадаад хэл сурах шинэ технологийн шийдэлнэвтрүүлсэн явдал юм. Өгүүлбэр бүрт тоон кодоноож, түүнийг http://worldlanguage.mn/ сайтын цахим талбарт оруулахад тухайн өгүүлбэр орчуулга, үг ба дүрмийн задаргаатай гарч ирнэ. Цаашлаад дүрэм дээр дарахад видео хичээл шууд үзэгдэх боломжтой тул суралцагч багшгүй үедээ ч үр дүнтэй давтаж чадна. Ингэснээр ТОПИК-ийн өндөр түвшин рүү богино хугацаанд, зөв аргачлалаар ахих бодитой систем бүрдэж, таны зорилго “оноо авах” түвшинд бодитоор хэрэгжинэ.
