Biodiversity of Mongolia: A Checklist of vertebrate and invertebrate animals volume 1

Давхар хэлтэй хэвлэл
Main cover


АНГИЛАЛ
Нэвтэрхий толь, зурагт лавлах
ХУДАЛДААНД
2024
Зургадугаар сар 4
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
317
Нүүр
ISBN-13
9789919951818
ХЭМЖЭЭС
252 x 180 x 23 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Биологийн олон янз байдал гэдэг нь манай дэлхийн ургамал, амьтан мөөг, бичил биетний төрөл, зүйл, генетик болон олон экосистемийн түвшний олон байдал, мөн тэдгээрийн харилцан холбоо, гарал үүсэл, өрген агуулгатай ойлголт юм. янз эволюцийг багтаасан Олон Улсын Байгаль Хамгаалах Холбооны дүрэм, журам, зүйлийн үнэлгээг дэлхийн бүхий л улс орон дагаж мөрдөн, үндэсний хэмжээний ургамал, амьтан, мөөг, бичил биетний зүйлийг үнэлж, уг үнэлгээг ховордлын зэрэглэл тогтооход ашиглаж байна. Энэ чиглэлийн ажлууд нь зүйл бүрийн ангилал зүй, биологи, экологи, хамгааллын чиглэлийн мэдээллийн сан дээр тулгуурладаг. Манай орны хувьд энэ чиглэлийн ажил эхэлсэн ч санхүүжилт хангалтгүй тул одоогоор зогсоод байна. "Биологийн Олон Янз Байдлын Конвенц (БОЯБК)", "Цөлжилттэй Тэмцэх Конвенц", Рамсар болон Нүүдлийн Зүйлийг Хамгаалах Конвенц, мөн Зэрлэг Ургамал, Амьтны Зүйлийг Олон Улсад Худалдаалах Тухай Конвенц, Монгол улсын Амьтны аймгийн тухай хууль, Байгалийн ургамлын тухай, Ой ба Ургамал хамгааллын тухай үндэсний хууль, хөтөлбөр, журам зэрэг бодлогын баримт бичигт "Монгол орны биологийн олон янз байдал (ургамал, амьтан, мөөг, бичил биетэн)-ын үндэсний мэдээллийн нэгдсэн сан, онлайн болон оффлайн хайлтын системийг байгуулах тухай зорилтыг дэвшүүлсэн байдаг. Энэ чиглэлээр суурь болон хавсарга судалгааны тодорхой ажлуудыг их дээд сургууль, дотоод, гадаадын төрийн болон төрийн бус байгууллагууд зохион байгуулсан ч нэгдсэн мэдээллийн сантай одоо хэр болоогүй тул хамгааллын бодлогод эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын үр дүн хангалттай тусахгүй байна. Нөгөө талаас, биологийн олон янз байдлын судалгаа, хамгаалал, тогтвортой ашиглалт нь олон оролцогчдыг хамруулсан олон талт нийлмэл үйл ажиллагаа байдаг. Биологийн олон янз байдлын судалгаа, хамгаалал, тогтвортой ашиглалтын оновчтой бодлого, шийдвэр гаргах, тогтвортой үйл ажиллагаar хэрэгжүүлэх нь талууд ижил, нэгдсэн ойлголттой байхаас шууд хамаарна. Биологийн олон янз байдлын талаар хүн бүрт ижил ойлголт олгох олон гарцууд бий. Биологийн олон янз байдлын зүйлийн жагсаалт гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх нь биологийн зүйлийг хамгаалах, судалгааны орхигдлыг харах өргөн боломжийг олгоно. БОЯБК-ийн дэргэд МУИС, ШУА, ХААИС, МУБИС, төрийн ба төрийн бус байгууллагын эрдэмтэн, судлаачдын оролцоотой "Монгол орны Биологийн олон янз байдлын ангилал зүйн зөвлөл"-ийг Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Сайдын тушаалаар байгуулж, Монгол орны биологийн зүйл, тэдгээрийн ангилал зүй, бүртгэл, мэдээллийн сан, хамгаалал, мөн байгаль хамгааллын бодлого, эрх зүйн баримт бичгийг сайжруулахад мэргэжлийн зөвлөгөө өгөх чиглэлээр ажиллаж байна.
Ургамал, амьтан, мөөг, бичил биетний зүйлийг хамгаалахад шаардлагатай
Олон Улсын Байгаль Хамгаалах Холбооны шалгуураар үнэлсэн үнэлгээний үр дүн нь шинжлэх ухааны бодит мэдлэгт суурилсан байх ёстой атал энэ чиглэлийн биологийн нэгдсэн мэдээллийн сан хангалтгүй.
Монгол улсад өнөөдөр хүртэл Монгол орны нугаламгүй болон нугаламт, амьтад, ургамал, мөөг, бичил биетний нийтээр зөвшөөрсөн зүйлийн бүрэлдэхүүн, ангилал зүй, нэр, нэршлийг тодорхойлсон нэгдсэн судалгаа хомс байна. Иймээс ч судлаач бүхэн нэг зүйлийг өөр өөрөөр бичих хандлага байсаар.
Манай орны олон зүйл ховор, ховордсон ургамал, амьтан, мөөг, бичил биетний хамгааллын чухал түшиц газрыг тодорхойлох, эдгээр зүйлийг хамгаалахад судалгааны нэгдсэн, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээ, баримтыг авах платформ одоогоор бараг байхгүй зэрэг хүндрэлтэй дээрх олон асуудлыг шийдэх зорилгоор Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамны захиалгаар МУИС-ийн судалгааны баг Шинжлэх Ухаан, Технологийн Сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр "Биологийн олон янз байдлын мэдээллийн сан" нэртэй төсөлт ажлыг доктор С. Гомбобаатар, түүний баг 2017-2018 онд хэрэгжүүлэв.
Энэхүү ажлын хүрээнд Монгол орны биологийн олон янз байдлын нэгэн үзүүлэлт болсон нугаламгүй болон нугаламт амьтад, гуурст болон гуурсгүй ургамал, мөөг, бичил биетний зүйлийн жагсаалтыг гаргасан. Уг жагсаалтыг төслийн тайланд дурдаад орхих бус, харин нийтийн хүртээл болгож, Монгол орны биологийн олон янз байдлын судалгаа, хамгаалал, тогтвортой ашиглалтын бодлого, үйл ажиллагаанд тусгах нь зүйтэй гэж төслийн баг үзсэн тул нэгэн сэдэвт бүтээл болгохоор шийдсэн юм Биологичид нугаламгүй амьтдын зарим зүйл, нугаламт амьтдын бүхий л зүйлийн латин, монгол нэрийн жагсаалтыг хянах, монгол нэрийг өөрчлөх, шинээр оноох ажлыг Монгол Улсын ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний Бодлогын Үндэсний Зөвлөл, ШУА-ийн Хэл Зохиолын Хүрээлэн, Улсын Нэр Томьёоны Комиссын Байгалийн Ухааны Салбар Зөвлөл зэрэг хэл шинжлэлийн байгууллагатай хамтран зохион байгуулсны дүнд байгаль хамгааллын бодлого, эрх зүйд цаашид ашиглахад зохистой амьтдын монгол нэрийг эцэслэн гаргалаа. Энэ бүтээлд Монгол оронд одоогоор бүртгэгдсэн нугаламт амьтдын 760 зүйл 1 зүйлийн дугариг амтан (Petromyzontes), 77 зүйлийн загас (Pisces); 6 зүйл хоёр нутагтан (Amphibia); 23 зүйлийн мөлхөгч (Reptilia); 513 зүйлийн шувуу (Aves); 140 зүйлийн хөхтөн (Mammalia), нугаламгүй амьтдын 5,919 зүйл (187 зүйлийн шимэгч хорхой: 15 зүйлийн хос соруулт шимэгч хорхой (Trematoda), 94 зүйлийн туузан хорхой (Cestoda), 69 зүйлийн дугариг хорхой (Nematoda), 9 зүйлийн хатгуур толгойт (Acanthocephala)); 46 зүйлийн дугариг хорхой (Nematoda); 90 зүйлийн хүрд хорхой (Rotifera); 34 зүйлийн зөөлөн биетэн (Mollusca: Gastropoda); γε хөлтний хүрээний аалз хэлбэртний ангийн 545 зүйлийн жинхэнэ аалз, хачиг; үе хөлтний хүрээний хавч хэлбэртний дэд хүрээний 10 зүйлийн эрүү хөлтөн (Maxillopoda), 22 зүйлийн хавчаахай (Hexanauplia: Cyclopoida), 50 зүйлийн заламгай хөлтөн (Branchiopoda); үе хөлтний хүрээний шавжийн ангийн 103 зүйлийн өдөрч (Ephemeroptera), 59 зүйлийн соно (Odonata), 159 зүйлийн шулуун далавчтан (Orthoptera), 56 зүйлийн хаварч (Plecoptera), 3,166 зүйлийн хатуу далавчтан (Coleoptera), 9 зүйлийн бөөс (Anoplura), сарьсан далавчтаны баг (Hymenoptera)-ийн 143 зүйлийн зөгий (Apidae) болон хуниасан далавчтан (Vespidae), 71 зүйлийн шоргоолж (Formicidae), 198 зүйлийн хоовгон (Trichoptera), 186 зүйлийн Siphonaptera, 573 зүйлийн хайрсан далавчтан (Lepidoptera), xoc далавчтаны баг (Diptera)-ийн 46 зүйлийн шумуул (Culicidae), 166 зүйлийн тэмээлзгэнэ (Tipulidae) багтжээ.
Энэхүү бүтээлээс дээрх тооны зүйлийн латин, монгол, англи нэрийг үзэх боломжтой. Зүйл бүрд монгол нэрийг оноох судлаачдын ажлыг санхүүгийн хувьд дэмжих нь чухал байна. Бүтээл дэх нугаламгүй болон нугаламт амьтдын зүйлийн жагсаалт, ангилал зүйд баримталсан зарчим болон ангилал зүйн нэгжүүдийн тоон үзүүлэлтийн дэлгэрэнгүйг бүлэг бүрээс харах боломжтой. Уг бүтээлд орсон нугаламт амьтдын зүйлийн бүрэлдэхүүн бүрэн гарсан гэж үзэх үндэслэлтэй ба цаашид нугаламгүй амьтад, бичил биетний нэгдсэн төрөл, зүйлийн жагсаалтыг гаргахад талууд анхаарч, бодлого, санхүүгийн хувьд дэмжих нь зүйтэй. Цаашид энэ бүтээлийг сайжруулан, баяжуулж, Монгол орны биологийн олон янз байдлын суурь мэдээлэл болсон амьтан, ургамал, мөөг, бичил биетний нэгдсэн цогц бүртгэлтэй болно гэж үзэж байна. Эцэст нь дурдахад судлаач бидний нэгтгэсэн биологийн олон янз байдлын жагсаалт болон мэдээллийн санг Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Цахим засаг үндэсний хөтөлбөр, ургамал, амьтан, бичил биетнийг хамгаалах олон улсын конвенц, үндэсний хөтөлбөрүүд зэрэг бодлогын баримт бичигт тусгагдсан зорилтууд, тэдгээрийн хэрэгжилтийг хангахад ашиглана гэж найдна.


Үзүүлэлт

ISBN-139789919951818
Худалдаанд гарсан огноо2024-06-04
ФорматХатуу хавтастай
Нүүрний тоо317 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин690 гр
Хэмжээс252 x 180 x 23 мм

Зохиолчийн талаар


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй