Дайсику
Үгийн урлалын мастер зохиолч Н.Бадамжавын энэхүү романы таамаглахын аргагүй эргэлт, уян зөөлөн атлаа эрс тайлал нь уншигчдыг алмайруулж, зүрхийг ховсддог билээ. 'Амуль' романыг уншихад даардаг бол 'Дайсику' романыг эхлүүлэхийн төдийд л ноцоом халууныг мэдэрдэг. Цагаан хотын үүсэл тэртээд сүйдсэн Дайсику нутаг авч өөр хоорондоо өвч ялгаатай амьдралын гайхам түүхийг өгүүлнэ. Тэнгэр эцэг, этүгэн эхийн ивээлд багтагсдын цаашдын хувь заяа хэрхэн өрнөх бол?