Эрдмийн хэлхээ X (10)
CICM байгууллагын харъяа Антоон Мостаэрт Монгол судлалын төв 2011-2012 оны хичээлийн жилээс эхлэн нийгэм хүмүүнлэгийн ухаан (монголын түүх, соёл, шашин, хэл, утга зохиол)-ын чиглэлээр суралцдаг оюутан залуусын дунд 'Оюутан судлаач' зургаан сарын хөтөлбөрт үйл ажиллагааг 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулсан бөгөөд хөтөлбөрт Монгол судлалын сургууль, Нийгмийн шинжлэх ухааны сургууль, Гадаад хэл соёлын сургуулийн нийт 21 оюутан хамрагдсан байна.Тус эрдэм шинжилгээний бичигт дээрх хөтөлбөрт хамрагдсан оюутан, залуусын судалгааны өгүүлэл, нийтлэлийг оруулжээ.