Яагаад Колумб далайг гаталсан бэ?
Энэхүү номноос Марко Поло, Кристофер Колумб, Ибн Баттута, Нил Армстронг, Жэймс Күүк, Юрий Гагарин болон бусад аялагчдын адал явдал, хийсэн нээлтүүдийн тухай уншиж, олж мэдсэн зүйлсээ гэр бүл, найз нөхөдтэйгөө хуваалцаарай. Хүүхэд бүрд байдаг Яагаад? гэсэн асуултын хариултыг сонирхолтой зураг, хялбаршуулсан тайлбараар хүргэдэг I wonder why цуврал нь дэлхийн олон орны хүүхэд багачуудын хамгийн дуртай ном болжээ. Хүн төрөлхтний агуу нээлтүүд Яагаад? гэсэн асуултын хариултыг олох сониуч сэдэл, адал явдал, уйгагүй зүтгэл, бас заримдаа азтай тохиолдлын дүнд бий болдог. Гэхдээ азын тэнгэр ч зөвхөн мэдлэг оюунд тэмүүлж, хичээсэн хүнд илүүтэй тохиодог тул чи ч гэсэн нэг л өдөр ШИНИЙГ НЭЭХ болно!