Монгол-Японы харилцаа он дарааллын товчоон 1972-2022

Монгол-Японы харилцаа он дарааллын товчоон 1972-2022
Ихэвчлэн хамт авдаг
Санал болгох
Танилцуулга
Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан тус бүтээлд БНМАУ, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосон 1972 оноос эдүгээ хүртэлх хоёр улсын улс төр, эдийн засаг, гадаад харилцаа, батлан хамгаалах, боловсрол, шинжлэх ухаан, соёл, хүмүүнлэг зэрэг салбарын гол үйл явдлыг он цагийн дарааллын дагуу хамруулахыг зорьжээ.
Энэхүү эмхэтгэл нь Монгол Улсын Үндэсний Төв Архив, Гадаад харилцааны төв архив дахь эх сурвалжууд, Үндэсний төв номын сан, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн баримт хэрэглэгдэхүүн болон урьд өмнө нийтлэгдсэн судалгааны бүтээлүүд, эрдэм шинжилгээний сэтгүүл, тогтмол хэвлэл, япон, англи, орос болон бусад хэлээрх цахим хуудас, мэдээллийн бусад эх сурвалжид тулгуурлажээ.
“Монгол Японы харилцаа Он дарааллын товчоон: 1972-2022” хэмээх энэхүү бүтээл нь хагас зууны туршид Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааны салбарт хоёр орны харилцааг хөгжүүлэх үйлсэд хүч бололцоогоо дайчлан, идэвх зүтгэлтэй ажиллаж, өнөөгийн түвшинд хүргэсэн үе үеийн төр засгийн тэргүүн нар, дипломатчид, хоёр орны найрамдлын нийгэмлэгүүдийн төлөөлөгчид, эрдэмтэд, ард иргэдийн олон талт, эгэл жирийн хийгээд түүхэн үйл хэргийг он дарааллаар товчоолон гаргаж, зураглан үзүүлж, үүгээрээ энэ салбарт тогтоон хөгжүүлж буй найрамдалт харилцааны түүхийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж чадахуйц анхны цогц эмхэтгэл болжээ. Ийм ч учраас энэ ном олон улсын харилцаа, ялангуяа Монгол, Японы харилцаа судлал, Япон судлалыг сонирхогч хэн бүхний ажил үйлсэд нь тус нэмэр, лавлагаа материал болно гэдэгт итгэлтэй байна.
Уг эмхэтгэл нь ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн “Монгол Улсын гадаад хүчин зүйл: Япон Улстай хөгжүүлж буй эдийн засгийн хамтын ажиллагааны үүрэг (2021-2023)” сэдэвт төслийн судалгааны хүрээнд
Үзүүлэлт
- ISBN-13 : 9789919963958
- Худалдаанд гарсан огноо : 2022-11-28
- Формат : Зөөлөн хавтастай
- Нүүрний тоо : 680 нүүр
- Бүтээлийн хэл : Монгол
- Жин : 1150 гр
- Хэмжээс : 240 x 170 x 20 мм
ISBN-13 | 9789919963958 |
---|---|
Худалдаанд гарсан огноо | 2022-11-28 |
Формат | Зөөлөн хавтастай |
Нүүрний тоо | 680 нүүр |
Бүтээлийн хэл | Монгол |
Жин | 1150 гр |
Хэмжээс | 240 x 170 x 20 мм |
Хэрэглэгчийн сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх
Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй