Үгүй гэж хэлэх урлаг: Байр сууриа хамгаалж, цаг зав, эрч хүчээ өөртөө зарцуулж, бусдад ашиглуулахгүй байх тухай
Үгүй гэж хэлэх урлаг: Байр сууриа хамгаалж, цаг зав, эрч хүчээ өөртөө зарцуулж, бусдад ашиглуулахгүй байх тухай
Бусдад үгүй гэж хэлж сурах нь таны өөртөө бий болгох ёстой чухал ур чадваруудын нэг. Ингэснээр та өөрийнхөө ажил төрөл, амин хувийн гээд бүхий л хүсэл сонирхлоо хүссэнээрээ хөөх эрх чөлөөтэй болох юм. Үр дүнд нь таны бүтээмж нэмэгдэж, бусадтай хийх харилцаа тань сайжрах төдийгүй эхэндээ харь элгийн мэт санагдах өөртөө итгэх итгэлийг олж авч чадна.
Үнэндээ үгүй гэж хэлэх чадвар танд эрх чөлөөг мэдрүүлнэ. Гэвч шинэ ур чадварыг өөртөө бий болгох нь амаргүй даваа байдаг. Ихэнх хүмүүсийн хувьд энэ нь олон жилийн турш тогтсон зуршлаа өөрчлөхийг шаарддаг бол зарим нэг хүмүүсийн хувьд үгүй гэж хэлж сурах нь эцэг эх, багш, дарга, ажлын хамт олноосоо бүхий л амьдралынхаа турш сурсан итгэл үнэмшлийнхээ эсрэг тэмцэх хэрэгтэй болно.
