Газрын шинжийн шастир
Монголчуудын газар шинжилдэг байсан аргачлал гол гол бүтээлүүд. Урьд гарсан Дэсрид Санжаажамц болон Дарба бандида, хожуу үеийн Чин улсын үед орчуулагдсан газрын ёсны нууц судар 'Цасан зүрхт дуулал', Хангайн нурууны шимт рашаан ус, ариун дагшин газруудын тухай 'Зэс балгад', 'Барсын нуруувчит бичиг' зэрэг олон номуудыг 4 бүлэг болгон эмхэтгэж, үгийн тайлбар, судалгааны өгүүллүүдтэй хамтруулан нэгэн иж болгон археологч, газарзүйч, урлаг судлаач нарын гарын авлага болгон хэвлэв.