Миний анхны буддаг ном 2+: Гүнжүүдэд зориулав

Миний анхны буддаг ном 2+: Гүнжүүдэд зориулав
Ихэвчлэн хамт авдаг
Санал болгох
Танилцуулга
Хүүхэд бүр харандаа барин зурах мөн зураг будах дуртай. Тиймээс буддаг ном их элбэг бас маш олон төрөл байдаг.
Харин ээж аавууд та бүхэн хүүхэддээ тохирсон буддаг номыг сонгож авч өгч чаддаг уу?🤔🤔🤔
Судалгаанаас үзэхэд ихэнх тохиолдолд алдаатай сонголт хийдэг байна. 🤭🤭🤭🤭
Учир нь хүүхдийнхээ насны онцлогыг мэдэхгүй зөвхөн өөрсдөө хараад л хөөрхөн зурагтай юм байна эсвэл дуртай хүүхэлдэйн баатар нь байна аваад өгчихье гээд өөрийнхөө сонголтыг л хийдэг. 🤪🤪🤪🤪
Гэтэл 2 настай дөнгөж харандаа барьж сурч байгаа хүүхэддээ 4+ насны буддаг ном авчихдаг.
Тэдгээр номонд нь нэг хуудсанд олон дүрс, зураг жижгэвтэр хэмжээгээр зурагдсан ба бүтэн сэдэв зургууд байдаг.
Бага насны хүүхэд эхлээд харандаа барьж. дараа нь сараачиж сурна. Харин үүний дараа л дуурайн будах чадварт суралцана. Цаашлаад өөрөө бие даан өнгөө сонгож будаж бас өөрийн хүссэн зүйлээ зурж сурна.
2+ насны хүүхүүд нь дөнгөж харандаагаа барьж сурч байдаг ба өнгөний сонголт хийх, онож будах чадвар хараахан суугаагүй байдаг.
Энэ насанд хүүхдийн буддаг ном буюу Миний анхны буддаг ном нь доорх шаардлагыг хангасан байх ёстойг эцэг эхчүүд минь анхаарааарай
Зурах зургийн хэмжээ нь том, бүдүүн хүрээтэй, танил дүрс бүхий зураг нэг нүүрэнд нэг л байх хэрэгтэй. Олон жижиг зураг шамбааралдаж байвал хүүхэд яаж будах, ямар өнгө ашиглахаа мэдэхгүй.
2+ хүүхэд маань өөрөө өнгөний сонголт хийх чадвар бага хөгжсөн учраас загвар зураг хамтад нь байлгавал сайн. Ингэснээр хүүхэд дуурайн будах үйл явц нь эхлээд хөгжинө. Мөн өргөн хүрээнээсээ гаргахгүй зурах нь чухал гэдгийг ойлгуулна.
Хүүхэд эрт будаж сурах тусмаа сайн. Хэрэв хүүхэд харандаа барьж сураагүй байвал хуруугаараа будаж болно. Хурууны өндгөө будгандаа дүрээд будахдаа бас л өргөн хүрээнээсээ гаргаж будахгүй байх тал дээр нь эцэг эхчүүд анхаараарай.
Бүтээлч хүүхдийн номны #Миний_анхны_буддаг_ном_2+ нь таны хүүхдийн анхны буддаг номыг европ стандартын дагуу бүтээсэн ном юм.
#Буддаг_ном
#Хүүхдийн_ном
Үзүүлэлт
- ISBN-13 : 9789919970482
- Худалдаанд гарсан огноо : 2023-05-16
- Формат : Зөөлөн хавтастай
- Нүүрний тоо : 24 нүүр
- Бүтээлийн хэл : Монгол
- Жин : 65 гр
- Хэмжээс : 180 x 205 x 3 мм
ISBN-13 | 9789919970482 |
---|---|
Худалдаанд гарсан огноо | 2023-05-16 |
Формат | Зөөлөн хавтастай |
Нүүрний тоо | 24 нүүр |
Бүтээлийн хэл | Монгол |
Жин | 65 гр |
Хэмжээс | 180 x 205 x 3 мм |
Хэрэглэгчийн сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх
Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй