АНГИЛАЛ
Орчин үеийн утга зохиол
ХУДАЛДААНД
2022
Есдүгээр сар 20
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
105
Нүүр
ЭРХЛЭН ГАРГАГЧ
ISBN-13
9789919971533
ХЭМЖЭЭС
200 x 140 x 10 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Хөдөө нутгийн сайхан сэтгэлт Догоо авгай гэрээр нь бууж үдлээд явах жолооч нарыг өөрийн хүү шиг бодож халамжилж хайрлан, өндөр эжий хэмээн дуудуулна. 1968 онд Өндөр ээж кино болсон, олны хайртай бүтээлийн нэг юм.


Үзүүлэлт

ISBN-139789919971533
Худалдаанд гарсан огноо2022-09-20
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо105 нүүр
Эрхлэн гаргасанИтгэл Марал Паблишн
Бүтээлийн хэлМонгол
Жин105 гр
Хэмжээс200 x 140 x 10 мм

Зохиолчийн талаар

МЗЭ -ийн нэрэмжит шагналт. Ардын уран зохиолч (1997). Монгол улсын төрийн шагналт (1975).

Сормууниршийн Дашдооров 1935 оны 7- сарын 3-нд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутаг Шорвогийн хөх овооны бууцанд малчин ард Сормууниршийн гэр бүлд мэндэлжээ. С.Дашдооров бага дунд болон Багшийн сургууль улмаар Москва хотноо Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дээд курст суралцаж төгссөн байна. 1955 оноос Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн бага сургуульд багш, МЗЭ-ийн "Утга зохиол" сонинд утга зохиолын ажилтан, Өмнөговь, Дундговь аймгийн аймаг хариуцсан мэргэжлийн зохиолч, МЗЭ-ийн хорооны үргэлжилсэн үгийн зохиолын зөвлөлийн эрхлэгч, "Монгол кино" үйлдвэрийн ерөнхий редактор, Батлан хамгаалах яаманд мэргэжлийн зохиолч, "Цог" сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. “Талын цуурай”, “Нар хиртсэн жил”, “Их бүрдын домог”, “Өндөр ээж” зэрэг кино зохиол бичсэн.

1950-иад оноос уран бүтээлээ туурвиж эхэлсэн бөгөөд зохиолч С.Дашдооровын бүтээл нь Орос, Хятад, Болгар, Чех, Унгар, Украин, Белорусь зэрэг дэлхийн улс, үндэстний хэлнээ орчуулагдсан юм. С.Дашдооровын уран бүтээлийг төр засгаас өндөр үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль болон Ардын хувьсгалын ойн медалиудаар шагнажээ.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй