АНГИЛАЛ
Өгүүллэг, түүвэр зохиол
ХУДАЛДААНД
2022
Есдүгээр сар 20
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
182
Нүүр
ЭРХЛЭН ГАРГАГЧ
ISBN-13
9789919971557
ХЭМЖЭЭС
205 x 145 x 15 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Төрийн шагналт, ардын уран зохиолч С. Дашдооровын хайрын сэдэвт өгүүллэгүүдээс сонгон шилж 13 өгүүллэгийг эмхтгэн гаргалаа. Огт хэвлэгдэж байгаагүй, зохиолчийн гар бичмэлээс авч хэвлэсэн нэг өгүүллэг мөн багтсан.


Үзүүлэлт

ISBN-139789919971557
Худалдаанд гарсан огноо2022-09-20
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо182 нүүр
Эрхлэн гаргасанИтгэл Марал Паблишн
Бүтээлийн хэлМонгол
Жин210 гр
Хэмжээс205 x 145 x 15 мм

Зохиолчийн талаар

МЗЭ -ийн нэрэмжит шагналт. Ардын уран зохиолч (1997). Монгол улсын төрийн шагналт (1975).

Сормууниршийн Дашдооров 1935 оны 7- сарын 3-нд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутаг Шорвогийн хөх овооны бууцанд малчин ард Сормууниршийн гэр бүлд мэндэлжээ. С.Дашдооров бага дунд болон Багшийн сургууль улмаар Москва хотноо Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дээд курст суралцаж төгссөн байна. 1955 оноос Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн бага сургуульд багш, МЗЭ-ийн "Утга зохиол" сонинд утга зохиолын ажилтан, Өмнөговь, Дундговь аймгийн аймаг хариуцсан мэргэжлийн зохиолч, МЗЭ-ийн хорооны үргэлжилсэн үгийн зохиолын зөвлөлийн эрхлэгч, "Монгол кино" үйлдвэрийн ерөнхий редактор, Батлан хамгаалах яаманд мэргэжлийн зохиолч, "Цог" сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. “Талын цуурай”, “Нар хиртсэн жил”, “Их бүрдын домог”, “Өндөр ээж” зэрэг кино зохиол бичсэн.

1950-иад оноос уран бүтээлээ туурвиж эхэлсэн бөгөөд зохиолч С.Дашдооровын бүтээл нь Орос, Хятад, Болгар, Чех, Унгар, Украин, Белорусь зэрэг дэлхийн улс, үндэстний хэлнээ орчуулагдсан юм. С.Дашдооровын уран бүтээлийг төр засгаас өндөр үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль болон Ардын хувьсгалын ойн медалиудаар шагнажээ.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй