Саруул талын болзоогүй учрал
Ардын уран зохиолч, төрийн шагналт зохиолч С.Дашдооровын 1950-аад оны сүүлээс хойш бичсэн шүлгүүдээс түүвэрлэсэн бөгөөд дотроо гурван бүлэгтэй. Төрийн шагналт зохиолч Д.Батбаяр “С.Дашдооров бол нүүдэлчдийн соёлын гоо сайханыг нээсэн хүн...Түүний өөртөө нээсэн нээлт бол нүүдэл малчин монголчуудын морин дэл дээр бүтээсэн их өв соёл байлаа” хэмээсэн байдаг. Тэрхүү гоо сайхныг нээсэн "Ус усандаа багтана”, “Хойтон жилийн наадам”, “Дэнсмаа", "Саруул талын болзоогүй учрал”, “Хаа холоос аав минь хаврыг дагуулж ирнэ”, “Байц цохио баясан инээх юм” зэрэг шүлгүүдийг нэрлэж болно.