English Alphabet

English Alphabet
Англи хэл сурч байхдаа жижиг, том үсэг нүүр дүүрэн хуулж бичээд, үг цээжлээд л байдаг. Энэ нь хүүхдүүдэд уйтгартай байдгаас гадна хуудас хуудсаар нь үсэг бичихдээ Англи хэлэнд улам дургүй болсоор байдаг. Шинээр суралцаж байгаа хүүхдүүдэд үсэг заахаас гадна түгээмэл АВИА-г нь мөн зааж өгдөг нь хүүхдүүд хурдан уншиж сурахад дөхөм болдог. Жишээлбэл А үсэг 4 авиатай. Apple, baby, father, around гэх үгнүүдэд яаж дуудагдаж байгааг зааж өгнө. Мөн бүтэн үг өгүүлбэрээр англи хэлийг цээжлүүлэхэд туслах төрөл бүрийн хялбархан, хөгжилтэй шүлэг, аялгуут, асуулт хариулт, хөдөлгөөнт дасгалуудтай учир хүүхдүүд англи хэлийг судалж эхлээд хэдхэн хоногийн дараагаас шууд хэрэглээд эхэлдэг.