Халимаг хаадын түүхийг хурааж бичсэн товч оршив
Оросын Санкт Петербургийн улсын их сургуулийн Дорно дахины факультетын номын сангийн К.Ф. Голстунскийн цуглуулгад хадгалагдаж буй Calm A/18 дугаартай эхийн гэрэл зурагт үндэслэн хийсэн сурвалж судлалын судалгааны ажил бөгөөд удиртгал, кирилл хөрвүүлэг, эхийн гэрэл зураг, латин галиг, үгийн хэлхээс, тус сурвалжийн талаарх голлох эрдэмтдийн саналаас бүрдсэн судалгааны бүтээл болно.