Үнэг, зараа, чоно гурав: The fox hedgehog and wolf

Main cover


АНГИЛАЛ
Үлгэрийн ном
ХУДАЛДААНД
2021
Есдүгээр сар 16
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
ISBN-13
9789919975999
ХЭМЖЭЭС
205 x 145 x 3 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

  Үнэг, зараа, чоно гурав
Эрт урьдын цагт нэг нутагт саарал чоно, зальт шар үнэг, ухаант зараа гурав хамт амьдарч байжээ.
Гэтэл нэгэн өдөр гурвуул хамт тэнэж яваад ганц чавга олжээ.
Олсон ганц чавгаа хэн нь идэхийг шийдхээр хэлэлцэж гэнэ.
Чоно: -Архинд хамгийн амархан согтдог маань чавгаа идье гэж санал болгов. Энэ саналыг зальт үнэг, ухаант зараа хоёр зөвшөөрөв гэнэ.
Тэгээд саарал чоно яаран сандран хэлсэн нь: -Би архийг амсаад л согтдог гэв.
Зальт үнэг сүүлээ шарвагнуулан: -Харин би архийг дөнгөж үнэрлээд л согтдог гэж хэлэв гэнэ.
Тэгэхэд ухаант зараа хожуул дээр гарч зогсоод: -Би лав сонсохоороо согтдог гээд гуйвж, дайвж байж гэнэ.
Ингээд зараа ганцаараа нөгөөх чавгаа идэхээр болжээ. Чавгыг зараа ганцаар идэх болсонд заль шар үнэг их л атаархаж гэнэ.
Ингээд зальт шар үнэг уралдвал зараа яасан ч намайг гүйцэж чадахгүй гэж дотроо бодоод: -Уралдаад хэн түрүүлсэн маань идье гэжээ. Энэ саналыг зараа, чоно хоёр зөвшөөрч уралдахаар болов.
Уралдаан эхэлхэд зараа үнэгний сүүлнээс зүүгдээд авч гэнэ.
Үнэг хар эрчээрээ давхиж давхиж ирээд өөрийгөө түрүүлсэн гэж бодоод эргэж хартал зараа ард нь аль хэзээний ирсэн царайтай зогсоод: -Чи чинь дөнгөж одоо л ирж байгаа нь энэ үү? гэж хэлжээ.
Ингээд ухаант зараа тааваараа сууж чавгаа идэж гэнэ.


Үзүүлэлт

ISBN-139789919975999
Худалдаанд гарсан огноо2021-09-16
ФорматЗөөлөн хавтастай
Бүтээлийн хэлМонгол
Жин75 гр
Хэмжээс205 x 145 x 3 мм

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй