Ялан дийлэхийн ухаан: Кристиано Рональдо
Хөл бөмбөгийн түүхэнд хамгийн шилдэг нь хэн бэ гэдэг маргаантай сэдэв байнга яригдаж байдаг ч бүгд Кристиано Роналдо бол шилдгүүдийн нэг гэдгийг хүлээн зөвшөөрөх нь дамжиггүй юм. Түүний хувьд 7 хоногийн дараа эхлэх Европ тивийн хөл бөмбөгийн ДАШТ-нд Португалийн шигшээ багаа ахлан оролцоно. Дэлхийд алдартай тамирчны амьдралын замнал, бэрхшээлийг даван туулсан түүх. Дэлхий даяар түгэн дэлгэрсэн хөл бөмбөгийн спортод дурласан хүүхэд бүр Португалийн жижиг, ядуу арлаас гаралтай бяцхан Роналдо шиг мөрөөдөл өвөрлөн зорилгодоо хүрээсэй гэсэн чин хүсэл энэхүү номд оршино.