Bloom бүсгүй минь
Энэ бяцхан ном минь танд өөрөөрөө орших зориг хайрласан бол, өөрийгөө хайрлах хүч ухаарал өгсөн бол, амьдралаа цэгцтэй авч явах аргыг заасан бол болох нь тэр. Энэ орчлонд бүсгүй хүн болж төрсөн учрыг тунгаасан бол, зүрхнийхээ гүнд орших гэрлээ олж харсан бол гайхамшиг болж байгаа нь тэр. Зүгээр л энэ ном таныг бодоход хүргэсэн бол, эсвэл миний хайрыг танд дамжуулсан бол өөр надад хүсэл зүйл үгүй билээ. Би үүргээ биелүүлжээ. Та ч ихийг ухаарч мэджээ. Таны амьдралд гэрэл гэгээтэй сайхан бүхнийг чин сэтгэлээ хүсэн ерөөе. Та бүхэндээ би чин сэтгэлээсээ хайртай шүү.