Удирдах ажилтнуудад зориулсан Сургуулийн менежментийн R-PDCA: Сургууль дотроосоо хөгжих боломжийг нэмэгдүүлдэг менежментийн цикл

Удирдах ажилтнуудад зориулсан Сургуулийн менежментийн R-PDCA: Сургууль дотроосоо хөгжих боломжийг нэмэгдүүлдэг менежментийн цикл
Зохиолчийн бусад номууд
Ихэвчлэн хамт авдаг
Санал болгох
Танилцуулга
Энэхүү ном нь дараах үндсэн 3 бүлгээс бүрдэж байна.
• БАГААР АЖИЛЛАЖ ЧАДДАГГҮЙ ШАЛТГААНЫ ЭРЭЛД -Сургууль салангид хэлбэрт байгууллага болох нь,
• СУРАГЧДЫН БОДИТ БАЙДЛЫН СУДАЛГААНД ҮНДЭСЛЭН СУРГУУЛИЙГ ӨӨРЧЛӨХ НЬ - Хамтдаа бүтээх алсын хараа ба R-PDCA,
• БАЙГУУЛЛАГЫН АЛСЫН ХАРАА БОЛОН БАГШ НАРЫН ЭРГЭХ ХОЛБОО ЭРЧ ХҮЧТЭЙ СУРГУУЛИЙГ БИЙ БОЛГОДОГ - Хэрэгжүүлсэн бодит жишээ болон ерөнхий загвар
Мөн сургуулийн менежментээр дамжуулан “эрч хүчтэй сургууль” хэрхэн бий болгож болох талаар бодит жишээ баримтыг ашиглан тайлбарласнаараа онцлог ном юм.
Ингэхдээ багш ажилчид ажлынхаа утга учир, мөн чанарыг ухамсарлан ойлгож, баг хамт олноороо нэгдэн сургалтын үйл ажиллагаанд нягт уялдаатай оролцдог сургуулийг бий болгох менежмент буюу өөрийн дотоод хүчээр үйл ажиллагаагаа сайжруулах менежментийн цикл болох R-PDCA талаар авч үзнэ. Энэ нь хүүхдүүдийн бодит байдлыг сайтар судалснаар үүнд чиглэн багш нарын хийх ёстой ажил тодорхой болж, тэдгээрийг бодитоор хэрэгжүүлнэ. Уг хэрэгжилтийн үр дүн болон тулгарч буй асуудал зэргээ хүүхдүүдийн хариу үйлдэл болон тэдэнд гарах өөрчлөлт (бодит байдал)-өөс тодруулж нягтална. Өөрөөр хэлбэл хүүхдийн бодит байдал → зорилго, зорилт → хэрэгжилт → бодит байдал гэсэн циклээр хэмжих юм.
Багш бүр энэ циклийн дагуу анги танхим дахь сургалтын үйл ажиллагаагаа сурагчдынхаа бодит нөхцөл байдалд тохируулан явуулж, сайжруулахын зэрэгцээ үүнийгээ хоорондоо хэлэлцэж, хуваалцдаг болсноор сургуулийн сургалтын үйл ажиллагаа бүхэлдээ байгууллагынхаа хувьд сайжрах эхлэл болно.
Үзүүлэлт
- ISBN-13 : 9789919980016
- Худалдаанд гарсан огноо : 2022-02-17
- Формат : Зөөлөн хавтастай
- Нүүрний тоо : 172 нүүр
- Бүтээлийн хэл : Монгол
- Хэмжээс : 205 x 145 x 15 мм
ISBN-13 | 9789919980016 |
---|---|
Худалдаанд гарсан огноо | 2022-02-17 |
Формат | Зөөлөн хавтастай |
Нүүрний тоо | 172 нүүр |
Бүтээлийн хэл | Монгол |
Хэмжээс | 205 x 145 x 15 мм |
Зохиолчийн талаар
Хэрэглэгчийн сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх
Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй