Давлагаа хөлөглөн дураараа давш
Зохиолчийн бусад номууд
Ихэвчлэн хамт авдаг
Санал болгох
Танилцуулга
Өөрсдийгөө хариуцлагатай бизнес эрхлэгч, нийгэмд хувьсгал авч ирэгч хэмээн тунхагладаг үй олон корпораци байдгийг бид мэднэ.
Харин бүтээгдэхүүнээс нь дахиад нэгийг худалдаж авах гэсэн хүнийг болиулдаг, түүний оронд хуучныг нь үнэгүй засварлаж өгье гэдэг компани Патагониагаас өөр харж байсангүй. Үүсгэн байгуулагч болох Ивон Шүйнад нь Патагониаг байгаль орчны хямралыг даван туулах хэрэгсэл хэмээн хардаг аж.
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Миний бие 2005 онд Патагониагийн ажилтнуудад зориулсан философийн гарын авлага бэлдэх зорилгоор уг номыг бичиж эхэлсэн түүхтэй. Тухайн үед би дэлхийн арван хэлээр орчуулагдан гарч, ахлах сургууль, коллежийн хөтөлбөрт ороод зогсохгүй томоохон корпорациудын гарын авлага болохуйц ном бичнэ гэж төсөөлөө ч үгүй билээ. ХАРВАРДЫН ИХ СУРГУУЛЬ хүртэл манай компанийг жишээ болгон судалж байлаа. Бид Патагониаг уламжлалт бус аргаар бизнес эрхлэх туршилт гэж харж байв (одоо ч хэвээрээ). Уг туршилт амжилт олно гэсэн итгэл бидний хэнд ч байгаагүй боловч “байдаг л нэг арга”-аар бизнес эрхлэхийг хүсээгүй юм...
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
“Давлагаа хөлөглөн дураар давш” номын эхний бүлэгт Ивон Шүйнардын амьдралын дурсамж, эрсдэлтэй спортод дурлаж, хөл тавьсан түүх, яагаад Патагониа брэндийг үүсгэн байгуулах болсон учир шалтгааны талаар гардаг бол хоёрдугаар бүлэгт өнөөдрийг хүртэл 50 гаруй жил амжилттай яваа Патагониа брэндийн баримталдаг 8 философийн талаар дэлгэрэнгүй өгүүлнэ. Эдгээр философи нь ягшсан дүрэм журам биш боловч амжилттай бизнесмений алхам тутамдаа баримталбал зохих зарчмууд юм.
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Дэлхий даяарх бизнес эрхлэгчдэд урам зориг өгсөн Патагониа брэндийн үүсгэн байгуулагч Ивон Шүйнардын 60 жилийн удирдлагын философи болон сэтгэл хөдөлгөм амьдралын түүхийг та бүхэнтэй хуваалцах гэж байна.
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Үзүүлэлт
- ISBN-13 : 9789919983116
- Худалдаанд гарсан огноо : 2022-05-26
- Формат : Зөөлөн хавтастай
- Нүүрний тоо : 276 нүүр
- Эрхлэн гаргасан : Номад паблишн
- Бүтээлийн хэл : Монгол
- Хэмжээс : 240 x 170 x 15 мм
ISBN-13 | 9789919983116 |
---|---|
Худалдаанд гарсан огноо | 2022-05-26 |
Формат | Зөөлөн хавтастай |
Нүүрний тоо | 276 нүүр |
Эрхлэн гаргасан | Номад паблишн |
Бүтээлийн хэл | Монгол |
Хэмжээс | 240 x 170 x 15 мм |
Хэрэглэгчийн сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх
Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй