Бүтээ
ТОНИ ФАДЕЛЛ Цахиурын хөндийн 30 гаруй жилийн карьераа хэний ч сонсоогүй хамгийн нөлөө бүхий стартап болох General Magic-аас эхлүүлжээ. Тэрээр үүнийхээ дараа IPod, IPhone-ийг бүтээхэд оролцож, Nest-ийг эхлүүлэн, Nest Learning Thermo Stat-ыг бүтээж, карьерынхаа туршид 300 гаруй патентын эрхийг эзэмшжээ. Тони одоо дэлхий ертөнцийг өөрчилж буй стартапуудын дараагийн үед менторлодог Future Shape хэмээх зөвлөгөө, хөрөнгө оруулалтын фирмийг удирдан ажиллуулж байна. Түүнд манлайлал, дизайн, стартап, менторын үйл ажиллагаа, шийдвэр гаргалт, сэтгэлээр унам бүтэлгүйтэл хийгээд санаанд оромгүй их амжилтын тухайд нэвтэрхий толийг дүүргэхэд хангалттай түүх, зөвлөгөөнүүд бий.