Бяцхан чөтгөр тонго
Хүн бүрийг мөхөөж байгаа тамхи, тэр дундаа хар тамхинд мансуурвал эзэн биений сүнс чөтгөрт хэрхэн эзэмдүүлэн тэдний тоглоом болдогийг харуулсан бүх насныханд зориулсан сургамжит өгүүллэг юм. Өгүүлэл нь доод ертөнцөөс чөтгөр хүний ертөнцөд гарч ирэн орон зайг тэмүүлэн явж байгаагаар эхэлнэ. Чөтгөр өөрийнхөө ижил сүргийг харсандаа маш их баярлана. Гэвч түүний баярлаж хөөрч уулзсан чөтгөрийн сүрэг нь хүн төрөлтөнг хэрхэн мансууруулан эрхшээлдээ оруулан сүнсийг нь сорон мөлжиж байгааг харж зүрхлэхгүй тэднээс холдохыг хүснэ.